// АНД //

|



Энхүү шүлгийг бичиж дуусаад юу гэж нэрлэх вэ? гэж бодож суутал анд гэдэг үгнээс өөр үг сэтгэлээс зайтай байлаа тийм ч учираас удаан бодхийг хүссэнггүй анд гэж нэрлий.










// АНД //

Алдрайхан насандаа уулзаж андууд болсон
Алт шиг хугцааг урсах тусам ариухан үерхэлээ баттагсан
Анд гэдэг үгний санаа нь
Андгай гэдэг зүйлээс үүсэлтэй
Аав болон аваргууд болсон ч
Алив нааш ир гэж сангалзах юмсан
Арван хавраа хамт төгссөн
Амьдралийн найзаа сангалзан баясана
Амьсагаа хураах мөч хүртэл нөхөрллөөд
Ариун дагшин нөхөрллийг гайхуулахсан

Эгэл даруухан хүүхэд насандаа үерхэсэн
Ээжийн ариун цагаан сүү шиг найзуудаараа бахархана
Энгүй сайхан нөхөрлөл нь
Эрдэмтэй бус бүгдэд нь байдаг юм шүү дээ
Эр бие гүйцсэн ч гэсэн
Элдвээр хэлж нэгнээ өхөөрдөхсөн
Эрдэмийн өргөөнд тохой нийлүүлсэн
Эрхэм сайхан найзуудаа харахсан
Энэ ертөнцийн мөнх бусийг үзэх хүртлээ
Эв нэгдэлт үерхэлийг үзүүлэхсэн

Оргилийн танхилуун насанд тангараг өргөсөн
Од мэт гялалзаж яваа нөхдөөрөө би бардамнана.
Онц гоёхон андын холбоос
Ололт амжилтгүйгээр төсөөлөгдөхгүй
Онож алдсан нөхөдөө ч гэсэн
Ойртож очоод тэврэх сайхан
Онцлог гэвэл миний найзууд
Оройтсон ч гэсэн уулчлалт гуйдаг
Олдсоноо хуваалцах жамтай нөхөд минь
Овоо босгоод тангаргаа зузаатгий .

Ж.Батмягмар
Дэлгэрэнгүйг унших...

4 seasons

|

За та бүхэндээ өөрийн нийтлэлийг хүргэж байна. Тэхээр одоо энэ бичиж байгаа зүйл маань дээрх зурагнаас ойлгогдож байгаа байхаа сэтгэгдлээ мартав.
















//ДӨРВӨН УЛИРАЛ//
Цэлмэг өдөрийн нар ээгээд
Цэцэгсийн толгой солонгорон туяраарч
Цэнгэг усан шуугиантан урсаад
Цэлгэр их нутагт минь зун цагтай зологлоо

Шуугиант моддын үнэр анхилсан
Ширүүн салхиний сэрчиг нь үлээсэн
Шувуудын дуу ганганан буцах
Шаргалтан цацрах намар цаг ирлээ

Уулсийн толгой цайран бөхөлзөх
Усний хөлдүүст цугаацан наадаж
Улаахан өнгөт нарийг харах
Удаан үргэлжлэх өвөл цаг айсуй

Ногоохон ургамал өнгөө олож
Норсон хөндий хатаж харагдаж
Нуурын хөвөөнд амьтад ундаалах
Найган гялалзаж хавар цаг уригдлаа.
2008.10.29 Ж.Бамягмар
Дэлгэрэнгүйг унших...

HAPPY B>DAY TO YOU

|


















































Энэ сайхан үдшийн мэндийг нийт 131дг гийнхаа бүх гишүүдэд амрийг айлтгаж сонинийг дуулагая аа юу вэ гэхээр өнөөдөр манай гал шиг цогтой Галбадрахын маань хорвоод мэндэлээд 18дахь жилийн нүүрийг үзэх гэж буй анхний өдөр билээ. Энэ гэгээн өдөр хүн бүрт ердөө ганцхан тохиодог билээ .За олон зүйлийг нуршахийг хүссэнгүй сэтгэл хөдлөлийг бариж чадахгүй нь бүгд амандаа төрсөн өдөрийн дуугаа аялцгаагаад найздаа хамгийн сайн сайханыг хүсэе.
Нарт энэ ертөнцийн нандин бүхэн
Нандин эрхэмсэг эгэл бариглын туйл
Наран мэт эжийн чинь
Насаараа нандигнан бахархах
Ноён нуруут хүү чамд
Нарт хорвоод мэндэлсэн энэ өдөрийн мэндийг
Найз олон нөхөд чинь хүргэж байна аа.



Дэлгэрэнгүйг унших...

Ванга чавганцийн зөгнөл эсвэл сүрдүүлэг

|


Та бүхэнд сонин байх болов уу гэсэн үүднээс Ванга эмгэний зөгнөлөөс хүргэе. Яг ийм зүйл болчуул ямар байх бол оо бодхоос ч айж байна .Өөрсдөө уншаад үздээ.тэгээд та нар ямар сэтгэгдэл бичдэг бишдээ Өө мартах шахлаа энэ хүүхэд бхдаа л хараагүй болсон гэсэн тэрнээс хойш хойчийн зүйл хэлдэг болсон гэсэн үнэн хэлсэн зүйл бдаг гэсэн худлаа ч шааж бгаам уу ер нь яаж мэдхийн зүгээр л

2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна. Эхлээд цємийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.

2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бємбєрцєгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.

2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад тєрлийн євчнєєр євчилнє.

2016 он. Европ тив бараг хvнгvй болно.

2018 он. Хятад дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болно. Хєгжиж байгаа орнууд мєлжигчєєс мєлжигдєгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ тив маш цєєхєн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх vvсвэртэй болно. /Энэ нь халуун цємийн урвалыг жолоодно гэсэн vг аж/ Єлсгєлєн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хєлєг хєєргєнє.
2033 он. Туйлын мєс хайлж далайн тvвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хvний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох vеэр Америк шинэ тєрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бєгєєд огцом хvйтрэлт vvсгэнэ.
2076 он. Ангигvй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хєгширдєг шинэ тєрлийн євчин гарна.
2097 он. Хурдан хєгширєлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлж эхэлнэ.
2111 он. Хvмvvс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гvрэн vvнд нь саад хийхгvй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хvлээн авна. Энэ vеэр хvн тєрєлхтєн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зєвлєснєєр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан "хvний хагас" буюу хvнтэй тєстэй болон хувирах явц эхэлнэ.
2167 он. Шинэ тєрлийн шашин vvснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гvрэн цємийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорх колонуудыг эрчим хvч, хvнсний зvйлээр найдвартай хангана.
2196 он. Ази, европынхон бvрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цємийн урвал удааширна. Vvний улмаас хvйтрэлт болно.
2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо vеэр хvн тєрєлхтєн ямар нэг аймшигт зvйлтэй учирна.

2256 он. Сансрын хєлєг эх дэлхийд аймшигт євчний
нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга єєрчлєгдєж, сvvлт одны аюул нvvрлэнэ.

2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхvvнvvд єєрчлєгдєнє.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч
улмаар шинэ тєрлийн арьстан vvснэ.
2279 он. Оргvй хоосноос нрчим хvч гарган авна. /Сансрын хар нvх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно
2291 он. Нар унтарна. Гэвч тvvнийг хvн тєрєлхтєн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хvчтэй дэлбэрэлт болно. Vvний улмаас таталцалын хvч єєрчлєгдєж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Орчлонт ертєнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгvй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт vvснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт єлсгєлєн нvvрлэнэ.
2378 он. Шинэ арьстангууд тvргэн єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мєргєлдсєний улмаас дэлхийд харанхуй нvvрлэнэ.
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам єєрчлєгдєнє.
3010 он. Сvvлт од сарыг бємбєгдсєний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бvхий бvслvvр vvснэ.
3797 он. Дэлхий дээрх бvх амьтай бvхэн vхэж vрэгдэнэ. Харин хvн тєрєлхтєн хэдийнэ єєр гариг дээр шинэ соёл иргэншил vvсгэсэн байх болно.
Дэлгэрэнгүйг унших...

Т. Галсан

|
Т. Галсан гийн хэдэн мөртөөс асар их оюуны чадалтай бэлэг танхай Монгол эрдээ хүн бүхний хайрыг дааж чадах ийм л хүндтэй хөгшөн.

МОНГОЛ ОРОН
Хүйтэн халууны завсар дахь сэрүүн орон
Хүсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин
Үнэн худлын хоорондох Эрлийн луужин
Өнө эртний монгол-миний ЭХ ОРОН

ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно
Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ
Амраг ханиа бусдад булаагдаж болно
Алгахан газраа ч харьд алдаж болохгүй ээ
-Өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол ёс заншил, монголын үнэт зүйлүүд, монгол хүний гайхамшигт чанарууд Т.Галсан гуай төдийгүй олон хүмүүсийн сэтгэл зүрхийг шаналаасаар байна.

МОНГОЛ ЗАНШИЛ
Өөрсдөөн даалимба хөдөс өмсдөг
Үр ачаан нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтагладаг
Монгол түмний минь заншил гайхамшиг
МАЛЧИН ХОВОРДСОНЫ НУУЦ
Дээлээн даахуйцаа болсоны нь сургууль аваад явчих юмаа
Дээврээн даахуйцаа болсоны нь цэрэгт татаад явчих юмаа
Тэмээ адуу дутаасны нь шүүх авчих юмаа
Дээхнэ үейин малчид диваажинд залагдаад одсон юмаа

УХААНЫ ЦАРАА
Ходоод ухаант хоолны хийц цай сүүнд бодол нэрнэ
Хоногийн ухаант ховрын бараа хаврын борц бодно
Хожуу ухаант насны намар нөхрийн нөмөр бодно
Холын ухаант эх орныхоо заяг бясалгана
-Т.Галсан гуайн өдгөө хүртэл тэмцэж уриалж байгаа зүйл нь босоо монгол бичиг, соёл ажээ.

МИНИЙ УРИА
Цээлхэн дотортой ард түмэн минь эртний түүхээ сөхөцгөө
Цэцэн ухаан агуу билгээр элэнцийнхээ бичээсийг сурцгаа
Чингэс Богдын тал нь босоо бичгээрээ жигүүрэлцгээ
Цэдэнпилийн тал нь хэвтээ үсэгтэйгээ тийчилцгээ

УРТЫН ДУУ
Уудам саруулхнаараа яг л монголын дорнод тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хүнлэгээрээ яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу
-Монголчууд аугаа өвөг дээдсийн сургаалиасаа ухаан өвлөж үлддэг хэмээн сургах Т.Галсан гуайн хэлж буй үг болгон нь ухаарал байлаа.

УХААНТ БУУРЛЫН АСУУЛТ
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвүүнийг эр гэдэг юм уу?

ҮР АЧ ӨСЧ ТОРНИХЫН НУУЦ
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал бялхаатай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил жигдрээстэй айлд хүү алд өсдөг

ЧИ БИДЭН ХОЁР
Хяруу цэвцийсэн үүрээр
Хялганы толгойд молцоглох
Хоёр сувдан шүүдэр шиг
Хос алаг нүд билээ хө
Нэг нүд нь уйлж байхад
Нөгөө нүд нь инээх үү?
-Үгүй үгүй инээхгүй
Өрөөсөн нүд инээхгүй
Уйлбал хоюуланд нь
Усан болор гялалзана
Инээвэл хоёуланд нь
Итгэлийн дөл бадамлана
Дэлгэрэнгүйг унших...

Эмгэн.

|


Энхүү зуйлийг та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрийг тунгаана биз дээ. Ээжрүүгээ одоо ярисан ч оройтохгүй шүү

Эмгэн түр зүүрмэглэжээ.
- Должин гуай гэх эмэгтэй хүний аядуухан дуу сонсогдож мөрнөөс нь зөөлхөн атгахад цочмор аядан сэрсэн эмгэн илчгүй болсон улцан ягаан нүдээрээ дуудаж буй бүсгүйг гөлөрсөн харцаар нилээн удаан харсанаа сувилагч охин болохыг танин
- Өө охин минь би дугхийчихэж үү?
- Харин тиймээ яанаа. Таны тарианы цаг болчихлоо. Түүнээс таныг сэрээмээргүй л байлаа. Одоо уг нь ид унтах цаг шүү дээ. Уучлаарай
- Уучлалт гуйх юу байхав ээ охин минь. Цагийн юм цагтаа л байх ёстойгоос хойш гээд сувилагчийн гараас татан өндийлөө. Сувилагч бүсгүй түргэн шалмаг хөдлөн эмгэний булчинд тариаг хийгээд
- За боллоо гэхэд
- Ингээд болчихно энэ үү? Үгүй мөн хөнгөн гартай охин шүү гээд цааш эргэсэн сувилагчийг татан
- Түр хүлээгээрээ гэж дуудаад орны хажуу талын цагаан модон шүүгээнээс хэдэн чихэр гаргаж өгөв
- Өө яахнав дээ гэсэн хэдий ч эмгэний урамыг бодон өгсөн чихрийг авч
- Баярлалаа гэж хэлээд гарахдаа “Хөөрхий энэ Должин гуайг хүн эргэж байгаа нь л харагдахгүй юм. Дээр нэг согтуу залуу ирсэнээс өөр хүн ирээгүй дээ зайлуул” гэж бодсоор дараагийн тасаг руу явлаа.
Должин эмгэн ойрд үзэгдэхгүй байгаа хүүгээ “гайгүй шүү л байгаадаа. Архи л уугаад байх шиг байх юм даа” хэмээн бодон хэвттэл дэрэн доор нь байх гар утас нь дуугарав. Тасгийнхаа өвчитнүүдийг сэрээчихгүйн тулд сэмхэн босож гарав. Тэр хооронд утас нь шаралхсан хүүхэд шиг чарласаар. Эмгэнийг гарсаны дараа булангийн орноос залуухан хүүхний нойроо харамлах дуу гарч
- Ёо ёо энэ эмгэний утас гэж яг шөнө дунд дуугараад байхдаа яадаг байнаа. Маргаашнаас тусгай өрөө захиалахгүй бол хэд хоног сувилуулах гэсэн биш бүр ядаргаанд оруулчих юм байна л даа. Ямар залуухан хүүхэн байгаа биш шөнө дөлөөр шүү гэж өөрийнхөө нойрыг улам сэргээнэ.
Хонгилын хурц гэрэлд гарч ирсэнээс эмгэний нүд нэг хэсэгтээ гялбана.
- За байз нөгөө дардаг ногоон товч нь тэгээд алив дээ гэж амандаа арайхийж олж дараад
- Байна уу?
- Байна уу? байна уу? ээж үү? утас шөрмөсөө авахад яадаг юм бэ. Хүн түр амсхийгээд жаахан завтай болохоороо ярьж байхад чинь. Унтчихсан юм уу?
- Өө миний охин уу? ээж нь унтаагүй ээ, унтаагүй. Жорлон руу маажигнаад л утсаа авалгүй удчихлаа. Унтах арай болоогүй л байна гэж худлаа хэлсэнээ цааш нь
- Миний охины бие хаа нь сайн биз? Ойрд яриагүй шиг. Нөгөө муу хоёр зээ маань яаж байна. Хичээл ном нь сайн биз? Хэл усаа сурч байна уу?
- Ойрд яриагүй гэж ганц сар л болоо биз дээ. Ажил ихтэй тэр болгон зав гарахгүй байхад чинь ганц ярихаар тэгээд үг хаячих юм зүгээр
- Үгүй ээ үгүй ээж нь юу гэж үг хаяхав дээ. Зүгээр л . . .
- За за тэр яахав. Би танд сарын өмнө зуун доллор явуулсан. Мөнгө төгрөг байгаа биздээ?
- Тэгсээн охин минь тэгсэн
- Тэгээд үрчихдэг юмуу хаашаа юм. Наашаагаа нэг залгачихад яадаг юм. Эсвэл би бас тэр картыг нь авч өгөх юм уу
- За охин минь бухимдаад яахав дээ. Ээж нь учраа олохгүй л мунгинаад тэр л дээ
- Та арай явуулсан мөнгийг ахад өгчихөөд худлаа яриад байгаа юм биш биз? Ядаргаатай юм. Урдахаа яая гэж байхад бас дээр нь нэг архичинг тэжээх гэж
- Ахыгаа байг дээ охин минь. Ядарсан амьтан чааваас
- Би тэгээд ядраагүй байтлаа энд ингээд үйлээ үзээд яваа болж байна уу. Та зүгээр холдчихоор л тэр шүү дээ гээд охин эмгэн хоёр хэсэг чимээгүй болцгоов. Тэгтэл эмгэн
- За охин минь уурлаж бухимдаад яахав. Ээж нь одоо тэр карт гэдэг юмыг олж аваад ярьж байнаа. Явуулсан мөнгийг нь үрээгүй байгаа гэж худлаа хэлэхдээ эмнэлэгийн төлбөрт хэдэн төгрөг дутуу байгаагаа ч хэлж чадсангүй ээ. Охин нь
- За за намайг дуудаад байна гэснээр утас тасарлаа.
Уг нь өдөрхөн л эмчийг төлбөрөө гүйцээхийг сануулахад
- Удахгүй ээ эмч минь. Охин маань одоо нэг ярих дөхөж байгаа юмсан.
- Өө тэгвэл та ч охиндоо мундагдаад авчих юм байна л даа
- Аа тэгэлгүй дээ. Охин минь гадаадад хэдэн жид болчихлоо. Хэд хоноод л нэг ярих юм. Ярихаараа бие хааг минь асуугаад л, эмч домчид үзүүлж харуулж бай мөнгө төгрөг яахав л гэдэг юм. Саяхан бас гар утас авч өгсөн гээд л сайхраж суусансан.
Гэтэл энэ бүгдээ охиндоо хэлж чадсангүй. Уг нь эмнэлэгт хэвтсэнээ хэлсэн бол арай өөр л байх байсан нь л даа.
“Муусайн хүүхдүүдээ хүний газар ядарч явахад нь бас дээр нь өвчин зовлон яриад зовоогоод яахав дээ гэж санах юм. Харин чиг л өөрийгөө хэдэн хүүхэдтэйгээ аваад яваад байгаа нь их юм даа миний муу шар охин” гэж эмгэн сүүлийн долоон жил хараагүй охиноо санан суух агаад бүр багахан сөөсийсөн юм гүйж явсаныг нь сэтгэлдээ дүрсэлж өхөөрдөн нөмөрч гарсан халаадныхаа энгэрийг зөрүүлэн, хоосон хальс болсон хоёр хөхөндөө наан хүүхдээ тэврэх мэт хумин тэврээд ганхан суулаа. Эмгэний нойр хулжиж, буцаж тасагтаа орох хүсэл төрсөнгүй. Тэрээр охиноо бодох бодлоороо дамжуулан өөрийнхөө залуу зандан хийгээд нөхөр хүүхэдтэйгээ элэг бүтэн байсан гэр бүлээ санаж, улцан хоёр нүднээс нь нулимс гаран аль хэдийн гоо зүсээ алдаж үрчийсэн нүүрэн дээгүүр нь саатан торсоор урсана. Эмгэнд үүнийг мэдрэх сөгөө байсангүй. Хүүхэд бүүвэйлэх мэт аажуухан цээжээрээ ганхан бодлоо үргэлжлүүлсээр. . .
“Муу охин минь хэдий ядарч зүдэрсэн ч гэр бүлтэйгээ хамт байна даа. Одоохондоо ажил хийсэндээ л ядарч бухимдаж байгаа байх. Үнэндээ ажилдаа ядрана гэдэг чинь жаргал юм шүү дээ. Амьдралд ядрах гэж арай өөр юм бий. Энэнээс хэцүү юм байдгийг охин минь яаж мэдэхэв дээ. Мэдэх гэж яараад ч яахав” гэснээ гэнэт сэхээ авсан мэт
- Түй түй муу охиндоо ёр хураагаад гэж үглэн өрөөсөн гараа наминчлах мэт нүүрэндээ авсанаа цааш нь “Хэзээ хойно бодоход бүгдээрээ хамтдаа байсан энэ үе чинь хичнээн жаргал байсан нь ойлгогдох биз. Хүүхэд юм болохоороо ажил хийж хэдэн төгрөг олж байгаадаа муу ээждээ эрхэлж, тунирхаж байгаа царай нь тэр юм шүү дээ. Үнэндээ ч дээ. Эцэг бид хоёр нь бүх л амьдралаараа мачийгаад мачийгаад хоёрхон хүүхэдтэй хэр нь элдвийн юм цуглуулж өгч чадаагүй болохоор одоо та нарыгаа амьдралын мөр хөөж явахад нь тээр дараа болохгүй гэхдээ өнөөдрийнхөө энэ өвчинг хүртэл хэлэхгүй суугаа минь энэ.
Ер нь ч тэгээд охин минь энд байсан ч, байгаагүй ч өвдөхөө хүрвэл өвдөж, нөгөө ертөнцөд явахаа хүрвэл явах л болно шүү дээ. Тэгэхээр та нартаа дараа болохгүйхэн шиг байхсан гэж бодох юм даа. Муу эцэг чинь амьддаа
- Хүү охин хоёр төрүүллээ. Чи бид хоёр одоо хорвоо ертөнцөд ямарч байсан хүний өргүй хүмүүс боллоо. Одоо харин үлдэгсдээ л зовоохгүй өнгөрчихвөл хүн болсоны гавъяа бараг тэр л дээ гэдэгсэн. Нэгэн бодлын үнэн ч юмуу даа. Чи минь ч яахав хэлсэндээ хүрч биднийгээ зовоохгүй гэхдээ шүд зуусаар бурхан болсондоо. Гэтэл миний байж байгааг, энэ үхдэл болсон зовлогоо одоо хэндээ ч гэж эмчлүүлж суугаа юм бүү мэд.
Уг нь ч хүний хорвоо гэдэг даана ч нэг сайхан даа. Өдөр болгон биш юмаа гэхэд өнжөөд нэг хүүхдүүдээ хараад, тэднийхээ хүүхдүүдээр “эмээ” гэж дуудуулан энгэрээ дүүргээд, аяга цайгаа оочилж суувал ч хэдэн жилдээ хоргодмоор шүү энэ хорвоод. Гэвч одоо надад тийм ч юм алга. Хоёр зээ маань ухаан ороогүй шахам баацагнасан юмнууд байхдаа л явцгаасан” гэж бодоод тэднийгээ өхөөрдөв бололтой нулимстай нүүрэнд нь инээмсэглэл тодрон эмнэлэгийн хонгилын мэлийсэн цагаан ханыг мэлмэрэн харж сууснаа санаа алдаж “Яваад олон жил болчихлоо доо. Эмээ гэж мэддэг болов уу” гэж бодсоноо
- Үгүй мэдэлгүй яах вэ дээ. Мартсан ч гэсэн элэг нь байж л байгаа. Энэ муу зөнөг толгой юугаа бодно вэ гэж амандаа үглэн муу юм бодсондоо өөрийгөө зүхнэ.
“Миний муу охин чинь хаа очиж нуруу түрүү, зүс царай гайгүйтэй сайхан охин байхгүй юү. Хүү маань ч гэсэн. Би заримдаа өөрийнхөө оворжиж байгаад харамсан
- Өдөр ирэх тусам л хөгшрөх юмдаа гэж хэлэхэд өвгөн минь
- Аргагүй дээ чиний минь гоо сайханыг энэ хүүхдүүд өдөр өдрөөр авч байгаа юм шүү дээ. Чи тэдэндээ хамаг бүхнээ өгч байгаа нь тэр. Тиймдээ ч эд маань ийм сайхан хүүхдүүд болон өсөж өндийж байгаа юм гэж намайг аргалдагсан” гэж бодсоноо цийлэн хоёр нүд нь эрхлэх айлгүйтэхийн завсар гялтагнаж
- Бас их зальтай. Намайг тэгээд аргалаад байхаа мэднэ гэж эгээ л өвгөнтэй ярьж байгаа мэт амандаа хэлэв. Тэгээд нэг их санаа алдаж цааш нь
“Эм амьтаны зөн юмсан уу хэдийгээр элгээрээ мөлхөх шахсан эмгэн болсон ч гэсэн хэн нэгэнд хааяа ч болов эрхлэн тунирхмаар, бас аргадуулмаар л болох юм. Тэгэхээрээ л чамайгаа л үгүйлдэг дээ. Хослон амьдрахын утга учир гэж даана ч их юм даа” гэж бодон санаа алдаснаа Должин эмгэн босож тасгийнхаа зүг гэлдрэх зуур хаа нэг гарынхаа алгаар хана түшин өөртөө дэм үзүүлэн явна. Сувилагч охин түүнийг харж
- Хүүе Должин гуай хэвтэхгүй яагаа вэ? Шөнө дунд өнгөрч байхад
- Нойр нэг л барагтай охин минь
- Уг нь болж өгвөл хэвтэж амарч л байвал зүгээр дээ
- Аа тэгнээ тэгнэ гээд цааш явах зуураа “Энэ охины сэтгэл гэж ёстой алт шүү. Хөөрхий ямар хүний үр юм болдоо. Хүн асрана гэдэг чинь буян шүү дээ. Миний охин ч гэсэн тэнд хүн асардаг ажил хийдэг гэнэ лээ. Эднийг бодвол ээлжгүй хардаг л гэсэн. Ядардаг л байхдаа зайлуул. Ингээд бодохоор хүүхдүүдийг маань буян заяа ивээж, сайн сайхан явах байгаа” гэж бодохтой зэрэг эмгэний сэтгэлийг дарж хуршсан бодол цувраад гарчих шиг болон бие нь хөнгөрчих шиг. Тэрээр тасагтаа орон бусдыгаа сэрээчихгүйн тулд чимээгүйхэн хэвтлээ.
Маргааш нь Должин эмгэн эмчийн өрөөнд орж
- Сайн уу? эмчээ хүүхээ
- Сайн та сайн уу? Бие яаж байна?
- Үгүй бүр гайгүй шүү хүүхээ. Та нарынхаа хүчинд бүр аятайхан болчихлоо
- Тийм ч байхаа даа. Таны сүүлийн шинжилгээ аятайхан гарсан байна
- Тэгвэл хүүхээ эмээ нь гардаг юм уу
- Болохгүй ч юмгүй л дээ. Гэхдээ хэд хоног гам хийж байдлыг харзанавал их зүгээр юмсан
- За яахав амьд хүн байна өөрийгөө тойлоод байлгүй яахав
- Бүр аргагүй бол тэгэхээс дээ. Хэд хоногийн чинь эм тариаг бичиж өгнө. Хэсгийн сувилагчаараа хийлгээд байгаарай гээд бичиж өгөөд
- Таныг хэн гаргаж авах болж байна?
- Өө би хүүгээ энэ утсаараа дуудчихна. Би чинь бас ч гэж босс хэвээрээ шүү гэж инээмсэглээд утсаа үзүүлэхэд
-За за Должин гуай та ч жанжин юмаа. Ямар нэгэн хэрэг болвол заавал яриарай гээд гаргав. Должин эмгэний араас харж суусан эмч “Шөнө дөлөөр утсаар яриад суусан сурагтай байсан. Мөнгө нь л олдохоо боливоо доо янз нь. Уг нь ч гэнэтхэн янз бүр болчихгүй бол ч бие гайгүй нь ч гайгүй. Жаахан асаргаа л хэрэгтэй байгаа юм. Гам алдвал харин их эвгүй. Болдог бол хэд хоног үнэгүй хэвтүүлчихсэн. Даана ч миний мэдлийн асуудал биш юм даа” гэж бодсоноо уртаар санаа алдан бослоо.
Эмгэн автовусанд арайхийж ортол нэг жаахан хүү сандалаа тавьж өгсөнөөр эцсийн буудал хүрэх тул тухалж авлаа. “Утсаар хүүгээ дуудна” гэж худлаа хэлсэнээ санаад “миний хүүд утас байхгүй юм чинь намайг гарахыг яаж мэдхэв дээ” гэж хүүгээ бодлоосоо өмөөрнө.
“Энэ хүү гэж нэг хүн байна. Авгай ч авахгүй юм. Нэг л их гадаад явж их мөнгө хийнэ гэсэн хүн архи эргүүлээд явдаг бололтой. Архиныхаа мөнгийг ч олж чадахгүй миний сүүний мөнгөнөөс хумсалж суугаа амьтан хэзийдээ, яаж ч гадаад явах юм билээ дээ чааваас. Эдний энэ гадаад явна гэдэг санааг тархи толгойноос нь салгах арга байдаггүй л юм байхдаа” гэж толгойгоо сэжилсэнээ “Гээд яахав дээ би хичнээнхэн амьд яваа аж дээ. Намайг байгаа дээр эрхэлж байг дээ үр минь. Харин намайг унаад өгөхөөр чухам яадаг юм болдоо. Би ч энэ муудаа л жаахан хорогдох юм. Уг нь сурсан сургууль юм нь бусдад тийм ч гологдхоор ч биш л юм даа. Даана ч энэ хар ус гудрах нь үнэхээр хэцүү юм. Би дэмий л үглэх юм. Үглэхээс өөр ч би яах билээ. Эцэг нь амьд юм бол нэг сайн ховлохсон. Даана ч алга. Намайг унаад өгөхөөр юм ойлгодог арга байна уу үгүй юү. Хэрвээ ойлгодог бол би энд удаан байх хэрэг ч алга л даа. Энэ биенээсээ таслаад төрүүлж болсон юм. Энэ биеэ бөхөөгөөд ч болов хүүдээ юм ойлгуулж чадвал болох нь тэр дээ” гэж бодсоор буух буудалдаа ирлээ.
Эмгэнийг гэртээ орж иртэл хүү нь хойд орон дээр бүхлээрээ дунгуйралдан хэвтэнэ. Хаалга онгойх дуунаар өрвийсөн үстэй толгойгоо өргөн өрөөсөн нүдээрээ харсанаа
- Өө ээж хаанаас ирж байгаа юм бэ? та
- Хаанаас юу байхав дээ, эмнэлэгээс гараад л ирж байна.
- Та эмнэлэгт хэвтсэн билүү? гэснээ долоовор хуруугаа гозойлгож ямар нэгэн юм тааж байгаа аятай болж ирсэнээ
- Өө тийм шүү дээ би яг саналаа
- Саналгүй яахав дээ. Чи над дээрээс очиж мөнгө аваа биздээ?
- Юу . . .у. . . Аа нээрээ тийм л дээ. Хүү нь ч одоо л өнгөрөх нь шиг байна даа. Уг нь дотроо нэг засчихвал гарч хөөцөлдөх ажил их байдаг гэж амьгүй гөлгөр нүдээр эхийгээ арай хийж олж харна.
Эхэд нь хүү нь одоо яг л нэг нохой шиг харагдана. “Хүүхэд эхдээ үргэлж л нялхаараа харагддаг гэдэгсэн. Би гэдэг хүн ийм ч хүн өсгөсөн байх гэж дээ” гэж бодоход өнгөрсөн бүх насных нь амьдрал даана ч нэг утгагүй өнгөрсөн мэт санагдана. Үнэхээр гомдмоор.
- Миний хүү одоо цаашдаа яаж шүү амьдрана даа. Ингэж ч явах гэж дээ хүү минь. Эцэг чинь чамайг ийм байхыг хараагүй нь их юм даа гэхэд ээжийнхээ дууг зөөлөрч ирсэнийг анзаарч
- Ээжээ нээрээ таньд хэдэн төгрөг байхгүй юм уу. Хүү нь нэг сэгхийвэл юмаа хөөцөлдөж бүтээгээд л таньд ёстой хүссэний чинь хэмжээгээр явуулна шүү дээ гээд инээмэр аядахад эхэд нь шалгалтандаа онц авчихаад гүйж ирсэн жаахан хүү санаанд орон хүүгийнхээ ширэлдсэн үстэй толгойг илээд
- Заавал архи гэж байхаар цаад хөргөгчинд чинь махны өвдөл цөвдөл алга уу? аяга бантан ч болтугай зуураад уучихвал
- Та намайг тэгээд өвдөл цөвдөл ид гээд байгаа юм уу
- Уг нь мах шүү дээ
- Тэгж ч доошоо орохгүй ээ гэж завжаа арчисанаа өөрийнхөө оролдлогыг амжилттай болж байна гэж андуурсан залуу
- Танд нэг утас байгаа биз дээ? Та нэг их хэрэглэх биш би түр хүнд тавьчихаад орой буцаагаад аваад ирье.
- Бий нь ч бий л дээ. Нөгөө муу дүү нь надтай холбоотой байх гээд л чааваас. . .
- За тэр яахав дээ. Одоо нэг хэсэгтээ л ярихгүй. Тэгээд ч би орой аваад ирнэ шүү дээ. Та тэгээд л хоёр хүүхдээ ялгаад л. . . Надад дүү шиг боломж олдсон бол би ч гэсэн таньд утас байтугайг л явуулж байгаа шүү дээ.
- Тийм нь ч тийм л дээ хүү минь гэснээ “Би ч дээ улаан ногоон товчин дээр нь дарахаас өөрийг ямар мэдэх биш дээ. Хүүгээсээ харамлаж байгаад үхчихвэл хойд насанд цөвтэй биз. Арайхийж өвгөн дээрээ очтол “хүүдээ өгчихгүй яавдаа” гээд хааяа уурлахаараа хардаг шигээ духаараа харвал би чухам яах билээ” гэж бодон өвөртөө гараа шургууллаа.
Залууг гуйвчин дайвчиж гэрээс гарсанаас хойш эмгэний гэрийн яндангаас утаа ч гарсангүй, эмгэн ч гарч орж харагдсангүй ээ. . .
Утас жингэнэн дуугарахад залуу утсаа автал
- Байна уу? байна уу? ээж үү? утсаа авахад яадаг юм бэ? Бас л унтчихаа юу? гэж завсаргүй үргэлжлүүлэхэд
- Юун ээж? та зүгээр байгаарай
- Энэ 99........ дугаарын утас мөн биз дээ?
- Мөн
- Манай ээж байх ёстой юмсан
- Та андуурч хатагтай. Би энэ утсыг аваад хэдхэн хонож байна.
- Юу . . .у . . . дийд . . . дийд
- Ээж одоо ийм шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг утсаа зараад байхдаа яадаг юм. Гуравхан хоногийн өмнө зүгээр байсан байж. Би одоо хаашаа гэж залганаа. Өөрөө л наашаа залгах юм байгаа биз гэж уурлан үглэх авч “уг нь ээжийгээ их л санах юм даа” гэж бодож суухдаа тэрээр ээжтэйгээ дахин хэзээ ч ярьж чадахгүй болсоноо хэрхэн мэдэх билээ. . .
Тэгтэл сэрүүлэг дуугарч, хүүхэн харж буй эмгэнийхээ живхийг солихоор нөгөө өрөө рүү сандран гүйлээ. . .
Бум-Эрдэнэ ийн блогоос
Дэлгэрэнгүйг унших...

Би та нарт харуулах гэж зорисон юм

|
Миний тавиж бгаа зурагийг надад өгсөн Оргилдоо юуний өмнө баяралсан талархсанаа илэрхийлеээээ сэтгэгдлээ мартваа.Мөн одоо та бүхний узэх гэж бгаа зураг бол бидний хэдэн нөхдийн нэг өдрийн амьдралийн нэг хэсэг байх бөгөөд дандаа ийм бгаагуй хааяа л ийм бсан шүү


эдгээр хэдэн нөхөд бол цусаараа тангаргалсaн найзуудаас ч илүү найзууд амь насаа үл хайхрах тийм л залуус


Би цөөхөн хэдэн амьтай ямарчил байсан тэр амьний минь хэсэг нь эд


Унтсан луу сэрлээ /яасан хулгана шиг гарч ирдэг юм бэ/


Нэг гоё загварын авхуулалдаа



Орох гээд оролдоод үзэлдээ . /Бажгаа тайлбар хийв/ за тэгээд битий адилхан ийм зураг авхуулаад байгаарай .

Дэлгэрэнгүйг унших...

Ineevel zaluujina

|
Za teheer heden onigoo tavilaa unshaad setgegdlee uldeene bizde.

Унтаж байхад чинь хүйтэн ус цутганадаа
Энхбаярын хvvхэд ааваасаа асууж байна.
-Аав аа, таныг Монголын Тони Блэйр гэж байна, яагаад?
-Ухаантай болохоор нь тэгэж байгаа юм, миний хvv!
- Таныг бас буян заяагаар олдсон хvv гэж байна билээ?
- Хөдөлмөрч болохоор нь тэгэж байгаа юм, миний хvv.
- Бас жинхэнэ удирдагч гэж байна билээ?
- Шударга болохоор нь тэгэж байгаа юм, миний хvv.
- Бас худалч гэж байна билээ?
- Явж унт.
- Бас гvтгэгч гэж байна билээ.
- Алганы амт vзэх чинь дутаа юу!
- Бас их хонзогнуур гэж бичсэн байна?
- Гайгvй ээ, чамайг нам унтаж байхад чинь ор руу чинь хvйтэн ус хийн дээ!

Батaa хаачаав?
Нэг эр гэртээ ирээд хувцасаа өлгөхөөр шкафаа онгойлготол туранхай шалдан залуу зогсож байв
. -Эхнээр!
Энэ хэн бэ?
-Батаа. Нөхөр нь залууг зодоод гаргаад хөөчихөв
. Энэ явдал хэд хэд давтагдлаа. Дараа нь нөхөр шкафаа онгойлготол булчин шөрмөс нь зангирсан залуу шалдан зогсож байтал нөхөр нь шкафнийхаа хаалгийг буцааж хаагаад эхнэрээсээ аяарханаар "Батаа хаачаав?" гэж асуув.

Бөгс
Өмxий xүрэн туулай 2 баавгайнаас зугтаж яваад том мод мөргөөд ой санамжаа алдаж гэнэ туулай босож ирээд би xэн бэ гэж асууж гэнэ тэгсэн өмxий xүрэн мэдэxгүй би xарин xэн бэ надын гадаад байдлыг надад xэлээд өгөөч гэж гэнэ тэгсэн туулай чи иx өмxий үнэртэй юм бас голоороо зураастай юм гэж гэнэ тэгсэн өмxий xүрэн бодож бодож би бөгс юм болуу гэж гэнээ хэ хэ хэ xа xа xа

Үнэг
нэгэн үнэгний сарын юм нь иржилдээ дамсак хаанаас олох вээ гээд явж байсан чинь модон дээр хэрээ сууж байна гэнэ . Хэрээг барьж аваад салтаандаа хийгээд алхаж явхад чоно таараад ингэж асууж Үнэгээ би чамайг зальтай гэдэгийг мэдэнэ. Муу ч гэсэн хэрээ тэнгэрийн амьтан салтаанаасаа аваач гэсэнд . Үнэг чонийн өөдөөс хараад далавчтай нь сайн гээ биз дээ . Гэж хэлээд цашаа алхаад явж гэндээ

Шалгалт
-Хүүхдүүдээ өнөөдөр та нараас хяналтын шалгалт авна.
-Тооны машин ашиглаж болох уу?
-Болно
-Тэгвэл логарифмийн шугам?
-бололгүй яахав. За хүүхдүүдээ шалгалтийн асуултаа бичээрэй "13-р зууний Чингэс хааны байлдан дагуулалт"

нууц амраг
Нэгэн эхнэр нууц амрагтайгаа гэртээ байж байлаа. Гэтэл эхнэр нь нууц амрагаасаа: -Ингээд байж байсан чинь манай нөхөр ороод ирвэл чи яах вэ?гэхэд нууц амраг нь хажуудаа байсан турбааг аваад мушгиснаа,"би ингээд л шидчихнэ."гэж хэлэв. Тэгсэн,цөөжний нухээр харж байсан нөхөр нь "Хм орохгүүй юм чинь гэжээ.

ta buhendee www.shilmel.com oos avsan onigoonuudiig hureglee joohon ch gesen heseg hugtsaag ch gesen ineej ongrooson baih gedegt naidaj bna .
Дэлгэрэнгүйг унших...